МҮХАҮТ-ын Дархан Уул аймаг дахь Салбар Танхимын Бүх гишүүдийн V хуралд нийт 80 гаруй бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд тус хуралд Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр “Бизнесийн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх онцлог” сэдвээр арбитрын үйл ажиллагааг таниулах сургалт орсон бол хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ “Давагдашгүй хүчин зүйл ба хүнд нөхцөл байдал” сэдвээр танилцуулга хийлээ.