БНТУ-ын Истанбул хотноо зохион байгуулагдсан “Турк-Монголын Бизнес Форум-2022” арга хэмжээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрыг төлөөлөн дарга С.Энхцэцэг оролцлоо.
Хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах, бизнес эрхлэгчдэд шинэ боломжийг бий болгох зорилгын хүрээнд арилжааны маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх нь хамгийн зохимжит арга болохыг талууд онцлон тэмдэглэж, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Монголын Олон Улсын Арбитрыг төлөөлөн дарга С.Энхцэцэг, Истанбулын Арбитрын Төвийг төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн дарга Ясин Экмен нар Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах гэрээний хүрээнд:
Истанбулын Арбитрын Төв нь газар зүйн онцгой байрлалтай тул Европ, Ази болон Ойрх Дорнодыг холбосон арилжааны маргааныг шийдвэрлэх олон улсын байгууллага гэдгээрээ онцлог юм.