ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ
УДИРДАМЖ
Санаачлагч: МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН АРБИТР
Хамтран зохион байгуулагч: Монголын Хуульчдын Холбоо, Шихихутуг Их Сургуулийн төгсөгчдийн холбоо, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, СИТИ Их Сургууль.
Зорилго: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх талаар оюутнууд болон эрдэмтэн судлаачдын онол-практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, бие даан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх дадал эзэмшүүлэх, судлаачдын бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, арбитрыг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино.
Хамрах хүрээ: Эрдэмтэн, судлаач, их, дээд сургуулийн оюутан
Сэдэв:
Тавигдах ерөнхий шаардлага:
Хугацаа: Бүтээлийн шалгаруулалт хоёр үе шаттай байна.
Эхний шалгаруулалт: Бүтээлийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1700 цаг хүртэл МҮХАҮТ-н дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын байранд хүлээн авна. Илтгэлийг цахим хэлбэрээр This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягаар ирүүлэх боломжтой. Эхний шалгаруулалтын хариуг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монголын Олон Улсын Арбитрын олон нийтийн сүлжээгээр мэдээлнэ.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
15-р хороо, М.Гандийн гудамж,
МҮХАҮТ-ын байр 504 тоот
Утас: 7011-1545
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.; This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Хоёр дахь шалгаруулалт: Эхний шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1000 цагт МҮХАҮТ-ын “Conference hall”-д тогтоосон дарааллын дагуу хэлэлцүүлэн шилдгийг шалгаруулна.
Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах шүүгчид нь МҮХАҮТ-н дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын арбитрч, ажлын албанаас томилсон гишүүдээс бүрдэнэ.
Бүтээлийг хэлэлцүүлэх: Хоёрдугаар шатанд оролцохоор шалгарсан бүтээлийг илтгэл (PPT ашиглан)-ийн хэлбэрт оруулан бэлтгэж 7-9 минутад багтаан илтгэнэ. Илтгэлийн дараа бүтээл бүрийг 5 минутад багтаан асуулт, хариултаар хэлэлцэнэ.
Шилдэг бүтээлийн шалгуур үзүүлэлт:
Илтгэгчийг дүгнэх шалгуур:
Илтгэлийг дүгнэх шалгуур:
Шагнал урамшуулал: Хоёрдугаар шатанд оролцсон илтгэлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүний өгсөн нийлбэр оноогоор байр эзлүүлэн шагнаж, урамшуулна.
ЖИЧ: Уралдаанд ирүүлсэн илтгэлүүд нь Монголын Олон Улсын Арбитрын өмч болох ба тус арбитрын зөвшөөрөлгүйгээр хувилах, хэвлэн нийтлүүлэхийг хориглох бөгөөд ирүүлсэн бүтээлүүдийг эмхэтгэл болгон гаргана.