Монголын олон улсын арбитр Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран байгуулсан санамж бичгийн хүрээнд арбитрын байгууллагын үйл ажиллагаа, давуу тал, онцлогын талаар танин мэдүүлэх сургалтыг гишүүн аж ахуйн нэгжүүдэд тогтмол зохион байгуулахаар харилцан тохиролцсон билээ.
Тус ажлын хүрээнд арбитрын сургалтыг МҮХАҮТ-ын байранд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан бөгөөд сургалтын дараагаар арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар богино хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сургалтыг Монголын олон улсын арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, нарийн бичгийн дарга Н.Батдорж болон хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар зохион байгууллаа.