Мэдээ, мэдээлэл

 

Арбитрчдын мэргэшүүлэх сургалтыг Монголын олон улсын арбитр /МОУА/-ын Сургалтын хорооноос 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг МОУА-ын дарга С.Энхцэцэг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн сургалтын сэдэв, хичээл заах багш нарын танилцуулж, мөн 11 дүгээр сарын 29-ний өдөр арбитраас зохион байгуулах "Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх нь" сэдэвт хэлэлцүүлэгт нийт арбитрчдыг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Сургалтын эхний хэсгийг МОУА-ын арбитрч, олон улсын эдийн засгийн ухааны доктор /Ph.D/ Б.Санжмятав "Гадаад худалдааны эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх онол практик" гэсэн сэдвээр орсон бол дараагийн хэсгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны магистр /LL.M/ Т.Мөнх-Эрдэнэ "Шийдвэр бичихэд эрх зүйн дүн шинжилгээ хийх арга зүй" сэдвээр орж, сургалтад хамрагдсан нийт арбитрчидтай практикт тохиолддог асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.