Мэдээ, мэдээлэл
Social button for Joomla
      Монголын олон улсын арбитрын дарга С.Энхцэцэг, ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр нар Монголын Хуульчдын холбооны шинэ ерөнхийлөгч П.Одгэрэл болон тамгын газрын дарга Ш.Жолбарс, судалгааны төвийн эрхлэгч Э.Алимаа нарыг хүлээн авч уулзан Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсэн арбитрын үйл ажиллагаатай танилцуулж цаашид хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 
 
        Арбитр нь Монголын Хуульчдын холбоотой хамтран 2020 оноос эхлэн “Mock Trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг тогтмол зохион байгуулахад оролцож ирсэн бөгөөд хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, ялангуяа сургалтын чиглэлээр арбитрын дотооддоо зохион байгуулж буй арбитрчдын мэргэшүүлэх сургалтыг Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороогоор магадлан итгэмжлүүлэн хуульчийн багц цаг тооцдог болох, хуульч нарт арбитрыг таниулах болон процессын талаар сургалт хамтран зохион байгуулах, мэргэшсэн хуульчдыг арбитрч болгоход дэмжих зэргээр Хуульчдын холбооны сайн дурын болон чиг үүргийн хороодын үйл ажиллагаагаар дамжуулан харилцан үйл ажиллагаагаа дэмжин ажиллах талаар тохиролцлоо. Уулзалтын үеэр Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл харилцагч байгууллагуудын гаргаж буй санал санаачлагыг хүлээн авч хэрэгжүүлэхэд ямагт нээлттэй байх болно гэдгийг цохон тэмдэглэлээ.