Монголын Олон Улсын Арбитр /МОУА/-аас эрхлэн гаргаж буй подкастын гурав дахь дугаараар Япон Улсын Нагояагийн их сургуулийн докторант М.Мөнхнаран оролцлоо. Энэ дугаараар зүүн өмнөд азийн орнууд болон Монгол Улсад арбитр хэрхэн үүссэн талаар гадаад орны судлаачдын өнцөг, арбитрчид хэрэг хянан шийдвэрлэхдээ юуг анхаарах, хэрэгт оролцогч талууд арбитрч сонгохдоо юуг анхаарах, яаралтай арбитрч гэж хэн болох талаар ярилцлаа.