Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг болон Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр нар Ази Номхон Далайн Арбитрын Бүлгэм /APRAG/ болон Тайландын Арбитрын Төвийн хамтран зохион байгуулсан "Ази болон дэлхий нийтийн олон улсын арбитрын чиг хандлага" сэдэвт семинарт оролцох үеэр Тайландын Арбитрын Төвийн холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулж хоёр байгууллагын хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.
Тайландын Арбитрын Төв нь Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо 2015 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх арбитр болон эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг Тайланд Улсад хөгжүүлэх, хууль тогтоомжийг сайжруулах үндсэн зорилготой байгууллага юм.
Уулзалт болон санамж бичигт Тайландын Арбитрын Төвийг төлөөлөн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Мачимдорн Кампиранонт болон Стратеги болон бизнес хөгжлийн захирлын туслах Суронгкават Раважай нар оролцлоо.
Талууд санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг харилцан тохиролцов.