Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголын өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулж буй хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх зорилготой “Өмгөөлөгч танд тусалъя - 2023” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.
Тус өдөрлөгт манай байгууллагийн нарийн бичгийн дарга нар арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдолтой мэдээ мэдээлэл, зөвлөгөөг сонирхсон иргэдэд 17 цаг хүртэл өгнө.