МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын дарга С.Энхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, Нарийн бичгийн дарга Н.Батдорж, Хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн байгууллага /IDLO/-ын Суурин төлөөлөгч Стивен Кент болон Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, Олон нийттэй харилцах мэргэжилтэн С.Агьзул нарыг хүлээн авч уулзлаа.
Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн байгууллагаас ирэх 2 жилийн хугацаанд арилжааны эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг бэхжүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлэх бөгөөд тус уулзалтаар талууд уг төслийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн МҮХАҮТ-ын бүтцийн талаар тайлбарлаж МҮХАҮТ-ын дэргэд үйл ажиллагаа явуулж буй шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх үндсэн чиглэл бүхий байгууллага нь МҮХАҮТ-с хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг талаар тайлбарлаж төсөлтэй холбогдуулан Танхимын талаас ямар дэмжлэг байж болох талаар дурдсан бол МОУА-ын дарга С.Энхцэцэг ТББ-ын дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын байгууллагын өнөөгийн нөхцөл байдлыг тайлбарлаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал гаргалаа. Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн байгууллагын Суурин төлөөлөгч Стивен Кент төслийн хүрээнд хийгдэж буй ажлын явц болон цаашид ямар ажил хэрэгжих талаар мэдээлэл өгөн талуудын өнөөдрийн уулзалтаар яригдаж буй асуудлууд төслийн зорилготой яв цав нийцэж байгааг онцлон тэмдэглэж цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.