Хятадын олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комисс /CIETAC/-с БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулсан “Хятадын арбитрын долоо хоног” арга хэмжээнд Монголын олон улсын арбитр дэмжигч байгууллагаар оролцлоо. Тус арга хэмжээнд 20 гаруй орны 500 орчим зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд “Хятадын арбитрын долоо хоног”-ийн үеэр зохион байгуулагдсан “Хятадын арбитрын саммит 2023” арга хэмжээний үеэр Монголын олон улсын арбитр болон Хятадын олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комисс /CIETAC/ хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Тус арга хэмжээнд Арбитрын дарга С.Энхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, Арбитрч Т.Мэндсайхан болон Хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар Монголын олон улсын арбитрыг төлөөлөн оролцсон бөгөөд Хятадын олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комиссын удирдлагуудтай уулзалт хийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Талууд санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов:
Мөн “Бүс ба зам санаачилгын арбитрын байгууллагуудын гуравдугаар форум”-ын үеэр арбитрын журмаар маргаан хянан шийдвэрлэхдээ харилцан хууль хэрэглээний мэдлэг, мэдээллээ солилцох тухай санамж бичигт “Бүс ба зам” санаачилгын гишүүн байгууллагуудын хамтаар нэгдэн орлоо. Энэхүү санамж бичгийн хүрээнд арбитрын маргааны талууд хэрэг хянан шийдвэрлүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжоос өөр орны хуулийг ашиглана гэж заасан тохиолдолд арбитрын байгууллагууд энэ талаар цаг алдалгүй харилцаж, тухайн орны арбитрын байгууллагаас хэрэглэх хуулийн талаар мэдээлэл, лавлагаа, дүгнэлт авахаар харилцан тохиролцов.