Монголын Олон Улсын Арбитрын үйл ажиллагааг нийтэд таниулан сурталчлах ажлын хүрээнд Монголбанкны Орхон аймаг дахь салбар болон тус аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны долоон банкны нийт 70 гаруй ажилтнуудад Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр болон Нарийн бичгийн дарга Н.Батдорж нар арбитрын таниулах сургалт орлоо.
Мөн Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын шинээр гишүүнээр элссэн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гишүүнчлэлийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд арбитрын таниулах сургалтыг Хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ орлоо.