Тус арга хэмжээнд МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, арбитрч, МУИС-ын Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор Т.Мэндсайхан, арбитрч Б.Ганбаатар, Д.Батсүх нар оролцсон бөгөөд арбитрч Т.Мэндсайхан “Хятадын хөрөнгө оруулагчтай маргааныг Монгол Улсын шүүх, арбитраар шийдвэрлэж буй өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үр дүнд МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр нь Өвөр монголын Хууль зүйн товчооны Арбитртай хамтран ажиллахаар тохиролцлоо.
Түүнчлэн хурлын үеэр ӨМӨЗО-ны Хууль зүйн танхимын дарга Би Лифү тавьсанд илтгэлдээ “Бид бат бөх суурин дээр “Зургаан 1” төслийг хэрэгжүүлж, Монгол-Хятад хоёр хэл дээрх хууль зүйн хэргийн мэдээллийн сан байгуулж, Монгол-Хятад хэлний хос хэлний орчуулгын тогтолцоог бий болгоно. Монгол-Хятад хос хэлтэй хуульч бэлтгэх бааз байгуулахын тулд Монгол-Хятад хууль зүйн практик толь бичгийг боловсруулж байна. Одоогийн байдлаар нийт 8460 хуульч, 609 хуулийн фирм, Монгол-Хятад хэлээр хууль эрхзүйн үйлчилгээ үзүүлэх боломжтой 779 хуульчийн бүрэлдэхүүнтэйгээр 10 мянган хүн тутамд 3.3 хуульч ажиллаж байна” гэсэн юм.