2019 оны 9-р сарын 11-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр болон Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа МҮХАҮТ-ын байранд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, мэргэжилтэн Э.Цэлмэг, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн ректор Б.Мөнхбаяр, сургалт, оюутан хариуцсан проректор Д.Анхтуяа, эрх зүйн тэнхимийн эрхлэгч Д.Оюун, захиргааны албаны дарга С.Батбуян, практик сургалтын ахлах багш Л.Отгонбаяр нар оролцлоо.
Арга хэмжээний үр дүнд талууд оюутан, судлаач, хуульч, бизнес эрхлэгчдийн эрх зүйн болон арбитрын талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах хүрээнд сургалт судалгаа, төсөл хөтөлбөр, хурал зөвлөгөөн, уралдаан тэмцээн, клиник төв зэрэг чиглэлээр хамтран ажиллах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхээр тохиролцлов.