Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвөөс зохион байгуулж буй 8 дахь удаагийн Арбитрын 7 хоног арга хэмжээнд Монгол Улсаас анх удаа МҮХАҮТ-ын дэргэдэх МОУА-ын төлөөлөл оролцлоо. Уг арга хэмжээнд ICC (Олон улсын худалдааны танхим), Англи, АНУ, Австрали, ХБНГУ, Япон, БНСУ, ОХУ, БНХАУ, Вьетнам, Индонез болон Монгол зэрэг орны 40 гаруй арбитрын байгууллагын төлөөлөл оролцож байна.