2019 оны 11-р сарын 22-ны өдөр МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр /МОУА/-аас зохион байгуулсан сургалтанд бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл, хуулийн нөхөрлөлийн хуульчид, Их, дээд сургуулийн багш, оюутнууд хийгээд Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны төлөөллүүд тус тус хамрагдан батламжаа гардан авлаа.
МОУА-ын нарийн бичгийн дарга Н.Батдорж “Монголын Олон Улсын Арбитрын танилцуулга”, “Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл” сэдвээр; Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, арбитрч, хууль зүйн ухааны доктор М.Сувд “Арбитраар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба бизнесийн байгууллагын эрх, ашиг сонирхол” сэдвээр; Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар Н.Батчулуун “Ёс зүйтэй бизнес” сэдвээр тус тус сургалт орлоо.
МОУАрбитрын дарга С.Энхцэцэг, ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр нар оролцогчдын сонирхсон асуултанд хариулж, тэдэнд батламжийг гардуулж өгснөөр сургалт өндөрлөлөө.
Цаашид энэхүү сургалтыг сар бүр бизнесийн эрх зүйн сонирхолтой сэдвүүдээр зохион байгуулахаар төлөвлөж байна.