Арбитрын байнгын шүүх (Permanent court of Arbitration)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хюго Сиблецээс Олон Улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай конвенцын 23, 44 дүгээр зүйлд заасны дагуу гишүүн улс олон улсын эрх зүйн болон ёс суртахууны өндөр мэдлэг, чадвартай, арбитрчийн шалгуурыг хангасан 4 хүртэлх хүнийг 6 жилийн хугацаатайгаар Арбитрын байнгын шүүхэд нэр дэвшүүлэх боломжтойг мэдэгдэж, захидал ирүүлжээ.
Иймд Арбитрын байнгын шүүхэд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй хуульчид өөрийн товч танилцуулга (CV)-ыг англи, монгол хэлээр 2019 оны 12 дугаар сарын 16-ны дотор This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
Арбитрын байнгын шүүх нь 1899 онд Олон Улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн конвенцын 20-29 дүгээр зүйлд заасны дагуу Гаагийн энх тайвны анхдугаар бага хурлаар байгуулагдсан бөгөөд Нидерланд Улсын Гааг хотноо байрладаг. Тус шүүх нь гишүүн улс орон, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болон хувийн аж ахуйн нэгжүүдийн хооронд олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой үүссэн маргааныг түр арбитрыг байгуулан хянан шийдвэрлэдэг байнгын үйл ажиллагаатай Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд Монгол Улс тус конвенцийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталсан билээ.