Арбитрчдын танилцуулга

Арбитрч Д.Оросоо

11 дүгээр сар 11th, 2021

ТА БҮХЭНД АРБИТРЧ Д.ОРОСООГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Д.Оросоо нь 2020 оноос эхлэн Монголын Олон Улсын Арбитрын Арбитрчаар ажиллаж байна.

Д.Оросоо арбитрчийн ажлын туршлагын хувьд: Хуульч, өмгөөлөгч Д.Оросоо нь хуульчийн мэргэжлээр 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд тэрээр төр захиргаа, бизнес, өмгөөллийн ажлын туршлагатай, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн судлаач, нийтлэлч юм.

Тэрээр:

  • 2000-2002 он, ННФ, "Глоб интернэйшнл" ТББ-ын "Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл" төслийн хуульч.
  • 2002-2011 он, ХЗДХЯ-ны харъяа Хууль зүйн Үндэсний хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан, багш
  • 2006-2012, 2016-2021 он, Өмгөөлийн "Эрх зүйн гүүр" фирмийн Гүйцэтгэх захирал, өмгөөлөгч.
  • 2005-2006 он, ХЗҮХ, УДШ, Жайка-ийн "Эрх зүйн шинэтгэл, туслалцаа" төслийн хамтран хэрэгжүүлсэн "Монгол улсын шүүхийн шийдвэрийн эмхтгэл" төслийн багийн ахлагч, хуульч.
  • 2008-2010 онд "Говь" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, ТУЗ-ийн дарга.
  • 2010-2011 он, Хүний Эрхийн Үндэсний комиссын Үндэсний зөвлөх.
  • 2013-2015 он, Шүүхийн сахилгын хорооны гишүүн.
  • 2012-2016 он, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга.
  • 2012-2016 он, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч, Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга.
  • 2016-2021 он, Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал.
  • 2016-2020 он, Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч.
  • 2017-2019 он, УИХ дахь АН-ын бүлгийн Хуулийн бодлогын зөвлөх.
  • 2018-2019 он, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн
  • 2018-2020 он, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөлийн гишүүн.
  • 2018-2021 он, Монголын Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн.
  • 2020 он, Монголын олон улс судлалын "Алтан аргамж холбоо" ТББ-ын гишүүн.
  • 2020 он, УИХ-ын дэд даргын зөвлөх.

Хэвлэн нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажил:

  • Хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг, сургалтын гарын авлага, УБ, 2007 он, хамтран зохиогч;
  • Мэдэх эрх-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, УБ, 2005 он, хамтран зохиогч;
  • Нэр төр, гүтгэлэг" УБ, 2005 он, хамтран зохиогч;
  • "Монгол Улсын шүүхийн шийдвэрийн эмхтгэл", цуврал 1, цуврал 2 зэрэг шүүхийн шийдвэрийн эмхтгэлийн эмхтгэгч, 2006 он, ХЗҮХ, УДШ, Жайка-гийн "Эрх зүйн шинэтгэл, туслалцаа" төсөл;
  • "Захиргааны хэргийн шүүхийн баримт бичиг", "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үр дагавар" зэрэг ном, бүтээлийн хамтран зохиогч;
  • "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журам" нийтлэл, "Өнөөдөр" сонин, 2015.8.4, № 176.
  • "Шүүхийг гадуурхсан улсын төсөв" нийтлэл, "Эрх мэдлийн гажуудал", "Ерөнхийлөгчийг "номхотгох" Үндсэн хуулийн өөрчлөлт", "Намын эрхт ёс" зэрэг нийтлэл, baabar.mn, 2021 он.
  • Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр "Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн практик" судалгааны ажил, 2021 он.