ТА БҮХЭНД АРБИТРЧ В.ЭНХТАМИРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Монголын хуульчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Хууль зүйн ухааны магистр Ванчигсүрэн овогтой Энхтамир нь 2020 оноос эхлэн Монголын Олон Улсын Арбитрын Арбитрчаар ажиллаж байна.
В.Энхтамир арбитрчийн ажлын туршлагын хувьд:
- 2020-Одоо Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга Хууль зүйн үндэсний хүрээлэн
- 2011-Одоо Монголын хуульчдын холбооны гишүүн, сургагч багш Монголын хуульчдын холбоо
- 2006 – 2010 Газрын харилцаа, эрхийн бүртгэлийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга Барилга, хот байгуулалтын яам
- 2004 – 2006 Газрын харилцаа, эрхийн бүртгэлийн бодлого, зохицуулалтын газарт мэргэжилтэн Барилга, хот байгуулалтын яам
- 2002 – 2004 Хуулийн хэлтэст мэргэжилтэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар
- 2001 – 2002 Төрийн удирдлагын сургуулийн сургалт зохион байгуулагч Удирдлагын академи
- 2017.11-2018.4 Газрын харилцааны хуульч/ Зөвлөх Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл
- 2013 –2014 Газар чөлөөлөлт, нүүлгэн суурьшуулалтын хууль, эрх зүйн орчны шинэчлэл” 8210 төсөлд газрын харилцааны хуульч/зөвлөх Азийн хөгжлийн банк
- 2010 – 2011 Газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох зөвлөх үйлчилгээнд газрын харилцааны хуульч/ Зөвлөх Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсөл
Хэвлэн нийтлүүлсэн бүтээлийн хувьд
Мэргэжлийн сэтгүүлийн нийтлэл, илтгэл:
- В.Энхтамир “Монгол улсын олон улсын гэрээ, түүний эрх зүйн зохицуулалт” Эрх зүй сэтгүүл 2000
- В.Энхтамир “Монгол Улс дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн харилцаа, тэдгээрийн эрх зүйн зохицуулалтын зарим асуудал”, Газрын харилцаа сэтгүүл 2012/1(19 67-70 дахь тал) 2012
- В.Энхтамир “Газар шинэчлэн зохион байгуулалт ба төрийн нийтийн өмчийн газрын менежментийн зарим асуудал” Хууль дээдлэх ёс сэтгүүл (цуврал 63) 2017 он
Ном, гарын авлага ба тайлан:
- В.Энхтамир нар “Газар: эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл”, Улаанбаатар, 2003
- В.Энхтамир “Газрын харилцааны талаарх нийтлэг 150 асуултын хууль зүйн хариулт”, УБ, 2004
- В.Энхтамир “Газрын харилцаа, хөрөнгийн бүртгэл: 250 асуултын хариулт”, УБ, 2015
- В.Энхтамир “Газрын харилцаа, хөрөнгийн эрхийн нэр томьёоны тайлбар толь /англи-орос-монгол/” УБ, 2018
- В.Энхтамир, Ц.Ганхуяг “Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл”, УБ, 2018
- Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Цогц дэмжлэг” төв ТББ, “Эрх зүйн хөтчийн гарын авлага” /хамтын бүтээл/ УБ, 2019
- В.Энхтамир нар “Үндэсний газрын мэдээллийн систем, түүний эрх зүйн зохицуулалт” судалгааны тайлан (Англи, Монгол хэлээр), 2011
- В.Энхтамир нар “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа ба үүргийн гүйцэтгэлийг хангах нь” судалгааны тайлан (Англи, Монгол хэлээр), 2011
- Швейцарийн холбооны улсын иргэний улс төрийн эрхийн тухай хууль (харьцуулсан судалгаа, В.Энхтамир нарын хамтын бүтээл), 2016
Боловсруулсан хууль тогтоомж ба эрх зүйн актууд:
- Газрын тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга) 2008
- Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга) 2008
- Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөл 2013
- Дипломат албаны хуулийн төсөл (шинэчилсэн найруулга) 2016
- Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл 2017
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам 2003
- Эвлэрүүлэн зохицуулах зөвлөлийг байгуулах, ажиллах журмын төсөл 2013
- Газрын зөвшөөрөлгүй буюу зөвшөөрөл олгох боломжгүй иргэдийг нүүлгэн суурьшуулах журмын төсөл 2013
- Дүйцүүлэн хамгааллын арга хэмжээг Монголд нутагшуулах агуулга бүхий Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Илтгэл, танилцуулга:
- “Монгол Улсын олон улсын гэрээ, түүний эрх зүйн зохицуулалт” 2000 он МУИС-ийн Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байр, алтан медаль
- “Газар шинэчлэн зохион байгуулалт ба төрийн нийтийн өмчийн газрын менежментийг хэрэгжүүлэх талаар төр болон иргэдийн оролцооны зарим асуудал” Хот төлөвлөлт-газар чөлөөлөлт-хүний эрх онол практикийн бага хурал 2017 (илтгэлийн эмхэтгэл 67-75 дахь тал)