Арбитрчдын танилцуулга

Арбитрч Л.Отгонбаяр

12 дугаар сар 16th, 2021

ТА БҮХЭНД АРБИТРЧ Л.ОТГОНБАЯРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Шанхайн Олон Улсын Эдийн засаг, Худалдааны Арбитрын Комиссын Арбитрч/Эвлэрүүлэн зуучлагч Л.Отгонбаяр нь 2020 оноос эхлэн МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна.

Л.Отгонбаяр арбитрчийн ажлын туршлагын хувьд:

  • Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бизнесийн эрх зүйн ахлах багш
  • СЗХ-нд Дэлхийн банкны төслийн зөвлөх, багийн ахлагч, ЕСБХБ-ны төслийн зөвлөх
  • Лондон дахь ЭСЯ-нд консул, эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх
  • ОУДБ дахь Байнгын төлөөлөгчийн орлогч
  • ГХЯ-ны хуулийн зөвлөх, газрын дэд захирал
  • Хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч
  • Мобиком Корпораци ХХК-нд хуульч, хуулийн хэлтсийн менежер
  • ДХИС-д эрх зүйн төрийн онол, түүхийн тэнхимд багш
  • Голомт банкны хуулийн хэлтэст хуульч

Түүний эрдэм шинжилгээний өгүүллийг энд дарж үзнэ үү.