Арбитрчдын танилцуулга

Арбитрч Ж.Очирхуяг

3 дугаар сар 31st, 2022

ТА БҮХЭНД АРБИТРЧ Ж.ОЧИРХУЯГИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Хууль зүйн ухааны магистр, хуульч, өмгөөлөгч Жанцан овогтой Очирхуяг нь 2020 оноос хойш Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна.

Хууль зүйн мэргэжлийн ажлын туршлага:

  • Өмгөөллийн “Очир энд Жак Партнерс” ХХН, Гүйцэтгэх захирал, Удирдах гишүүн, Өмгөөлөгч (2019 оны 11 сараас одоо эрхэлж буй)
  • Монголын Олон улсын Арбитрт арбитрч (2020.06 сараас хойш одоо эрхэлж буй)
  • Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл, Дэлхий банк болон Сангийн яам, Төслийн хуулийн зөвлөх (2021.03 сараас одоо эрхэлж буй)
  • Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл, Дэлхийн банк болон Санхүүгийн зохицуулах хороо, Төслийг хэрэгжүүлэгч багийн гишүүн (2018.09-2019.12)
  • Монголын хуульчдын холбооны гишүүн Хуульч, Бие даасан Өмгөөлөгч (2017.01-2019.11)
  • “Лекс бизнес партнерс” ХХК Гүйцэтгэх захирал, (2015.11-2016.11)
  • Ахлах мэргэжилтэн, Улсын ахлах байцаагч, мэргэжилтэн Улсын байцагч \хяналт шалгалт, ШӨХТГ болон улсын байцаагч нарыг Шүүхэд төлөөлөх чиглэлээр\, -Засгийн Газрын тохируулагч агентлаг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (2012.10-2015.10)
  • Гүйцэтгэх захирал, Хуульч -“Эм И Си Ти Эс” ХХК (2012.05-2012.10)
  • Хуулийн зөвлөх - “СХТС” ХХК (2011.12-2012.04)
  • Мэргэжилтэн, Улсын байцаагч-Засгийн Газрын тохируулагч агентлаг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (2010.06-2011.11)
  • Хуулийн техникч-өмгөөлөгчийн туслах, БНУУ, Др.Пароцзай Эндрэ Өмгөөллийн Фирм (2008.08-2009.09)

Хэлний мэдлэг:

  • Монгол - Эх хэл
  • Унгар - Сайн
  • Англи - Дунд

Мэргэшлийн талаар мэдээлэл:

Бизнесийн эрх зүй ялангуяа Өрсөлдөөний эрх зүйн чиглэлээр дагнан мэргэшиж байгаа. Тухайлбал,

  • Зүүн Азийн Өрсөлдөөний хуулийн хөгжил сэдэвт дээд хэмжээний уулзалт-Вьетнам, Хо Чи Минь хот 2011.09
  • Картель ба Нэгдэх нийлэх сэдэвт Олон улсын сургалт семинар. Монгол Улс Улаанбаатар хот 2011.06.
  • Зах зээлийн өрсөлдөөний асуудалд хийх дүн шинжилгээ сэдэвт сургалт-2013.06
  • БНСУ-ийн Шударга худалдааны хороонд мэргэжил дээшлүүлэх 1 сарын дадлага-туршлага судлах ажил 2013.10-2013.11
  • Зах зээл дэх давамгай байдлаар урвуулан ашигласныг нотлох нь сэдэвт семинар, БНСУ дахь OECD-ийн Өрсөлдөөний бүсийн төв-2014.06.
  • Бүгд найрамдах Хятад ард улсын Монополийн эсрэг байгууллагад 21 хоногийн дадлага-туршлага судлах ажил 2014.07-2014.08

Ажилласан хуулийн төслүүд болон хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт:

  • Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл, Дэлхий банк болон Сангийн яам, Төслийн хуулийн зөвлөхөөр ажиллаж Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын судалгаа, Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Үзэл баримтлал, танилцуулга, Хуулийн төсөл, хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцооны судалгаа зэргийг боловсруулж, ажлын хэсэгт хуулийн зөвлөгөөг өгч ажиллаж байна.
  • Дэлхийн банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд Төслийг хэрэгжүүлэгч багийн гишүүнээр ажиллаж Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлал, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгаа, хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх судалгаа, хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо зэргийг хийж гүйцэтгэсэн., мөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Хадгаламж зээлийн хоршооны тухай, Жолоочийн даатгалын тухай, Даатгалын тухай хууль зэрэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд зөвлөмж өгсөн. 2018.09-2019.12.
  • Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийн хүрээнд “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай” хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. Уг хууль нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, санхүүгийн зах зээлдэх, санхүүжилтийн хэмжээ, эргэлтийг нэмэгдүүлэх нэг чухал хөшүүрэг болсон. Тус хуулийг баталсантай холбогдуулан хөдлөх эд хөрөнгийн барьцааны хувьд нийтэд нээлттэй, ил тод, нэгдсэн бүртгэлийн системээр дамжуулан барьцаалагчийн барьцааны эрхийг хууль зүйн дагуу хамгаалах улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцооны техникийн болон эрх зүйн орчин бий болсон.
  • “Монгол улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь” төслийн “Өрсөлдөөний тухай хуулийн Үзэл баримтлалыг боловсруулах, нийгэм, эдийн засагт үзүүлэг үр нөлөөллийн судалгаа, харьцуулсан судалгаа”-г зөвлөх үйлчилгээний ажлыг хийсэн, 2017.01-2017.03.
  • “Монгол улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь” төслийн Өрсөлдөөнийг хязгаарласан гэрээ, хэлцэл, картелийн хяналт зохицуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх багийн ахлагчаар ажилласан 2016.07-2016.11,
  • Гэмт хэргийн тухай хуулийн төсөл ШӨХТГ-ыг төлөөлөн 2014- 2015,
  • Зөрчлийн тухай хуулийн төсөл ШӨХТГ-ыг төлөөлөн 2014-2015,
  • Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Өрсөлдөөний бүлэг хэлэлцээр 2014. Хуулийн зөвлөх гишүүн,
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт 2015,
  • ШӨХТГ-ын 2015 оны 08 дугаар тогтоол “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан шийдвэр гаргасан тухайгаа сайн дураараа илчилсэн аж ахуй эрхлэгчийг захиргааны шийтгэлээс хөнгөлөхөд баримтлах журам” төслийг боловсруулсан 2014-2015,
  • ШӨХТГ-ын 2010 оны 298 дугаар тогтоол, “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын төсөл боловсруулах ажлын хэсэгт 2011,
  • MNS5122:2013 Стандарт “Такси үйлчилгээ. Тодорхойлолт ба ерөнхий шаардлага” ажлын хэсэгт ШӨХТГ-ыг төлөөлөн оролцсон,
  • Такси дуудлагын үйлчилгээг хянан зохицуулах журмын төслийг боловсруулсан 2015,