Арбитрчдын танилцуулга

Арбитрч Э.Байгал

2 дугаар сар 18th, 2020

ТА БҮХЭНД АРБИТРЧ Э.БАЙГАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, дэд профессор Э.Байгал нь 2013 оноос эхлэн Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна. Арбитрч Э.Байгал нь 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд ХБНГУ-ын Байройтын их сургуулийг magister legume зэрэгтэй төгссөн. Тэрээр 2018 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн доктор хамгаалсан бөгөөд олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй, компанийн эрх зүйгээр мэргэшсэн судлаач, арбитрч юм.