Арбитрчдын танилцуулга

Арбитрч Ж.Дашдорж

6 дугаар сар 17th, 2020

ТА БҮХЭНД АРБИТРЧ Ж.ДАШДОРЖИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Ж.Дашдорж нь 2010 оноос эхлэн Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байгаа ба хүний эрх, компанийн эрх зүйгээр мэргэшсэн хууьч, өмгөөлөгч юм.

Боловсрол:

  • 1987 онд Монгол Улсын их сургуульд хууль зүйн ухааны магистр
  • 1982 онд Узбекистан Улсын Үндэсний их сургуульд эрх зүйн бакалавр

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

  • 2000 онд Удирдлагын академийн зохион байгуулсан Удирдлагын менежмент сэдвээр
  • 2006 онд БНСУ-ын Йонсей их сургуулийн зохион байгуулсан Эрх зүй сэдвээр
  • 2012 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулсан Тендер шалгаруулалт сэдвээр
  • 2009 онд Швед улсад зохион байгуулагдсан Хүний эрх сэдвээр
  • 2011 оны БНСУ-ын Хүний эрхийн үндэсний комиссын зохион байгуулсан Хүний эрх сэдвээр

Ажилласан байдал:

  • 1982-1990 онд Завхан аймгийн шүүхийн гишүүн, орлогч дарга,
  • 1990-2001 он хүртэл Улсын Дээд Шүүхийн шүүгч
  • 2001-2013 онд Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн,
  • 2013-2018 онд УИХ-ын тамгын газрын хуулийн хэлтсийн дарга, редакцын ахлах зөвлөхөөр,
  • 2018 оноос одоог хүртэл өмгөөлөгч, компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байна.

Гавьяа, шагнал:

Хөдөлмөрийн гавьяа, алтан гадас одон, хууль зүйн албаны тэргүүн, төрийн албаны тэргүүн, ХЭҮК-ын хүндэт тэмдэг, цагдаагийн гавьяа, шүүхийн тэргүүний ажилтан, ШЕЗ-ийн хүндэт тэмдэг, төрийн албаны тэргүүний ажилтан, МҮЭ-ийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.