ТА БҮХЭНД АРБИТРЧ А.ДОРЖГОТОВЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Шихихутуг Их Сургуулийн Иргэн, бизнесийн эрх зүйн Тэнхимийн эрхлэгч, багш. А.Доржготов нь 2015 оноос эхлэн Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна. Тэрээр
Арбитрч А.Доржготов, түүний мэргэжил дээшлүүлсэн байдал:
Арбитрч А.Доржготовын авсан шагнал урамшуулал:
Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын ойн болон бусад ойн медалиуд, Хууль зүйн Тэргүүний ажилтан, Шүүхийн тэргүүний ажилтан, Монгол улсын төрийн албаны тэргүүний ажилтан, цол тэмдэг Боловсролын Тэргүүний ажилтан цол тэмдэг, МХАҮТ –ын арбитрын, оны “онцлох арбитрч”.
Гаргасан ном, бүтээлүүд:
Боловсруулж батлуулсан хуулийн тайлбар:
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн тавдугаар зүйл 4 дэх заалтаар “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийг Монгол Улсын дээд шүүх хэрэгжүүлэхээр заасан. Монгол Улсын дээд шүүхэд ажиллах хугацаандаа хууль хэрэглээний туршлага арга зүйг судлан хууль тогтоомжийг зөв ойлгож хэрэглэх, нэг мөр хэрэгжүүлэх, үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж, хууль тайлбарлах, Улсын дээд шүүхийн тогтоолын төсөл боловсруулж батлуулахад идэвх үр дүнтэй ажиллаж байсан.
Эдгээр тогтоол тайлбараас дурдвал: “Мөнгөний хуваарь /масштаб / өөрчлөгдсөнтэй холбогдуулан хууль тогтоомжийн зарим заалтыг хэрэглэх журмын тухай тогтоолын төсөл боловсруулахад оролцож УДШ–ийн Бүгд хурлын тогтоол гаргасан /1990. №14/, Аж Ахуйн нэгжийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /1991. №76/, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээг тодорхойлох талаар /1994. №125/, мөн /1994. № 206/,
Монгол улсын Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийг тайлбарлах тухай /1995. №256/, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарлах тухай /1997. №237/, Ан агнуурын хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /1997. № 271/,
Төв банк /Монгол банк/-ны тухай хууль, Банкны тухай хуулийн зарим зүйл хэсэг заалтыг тайлбарлах тухай /1997. №379/, нөхөрлөл, компанийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /1997. №380/, Иргэний хуулийн өмчийн эрх зүйн хэсгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /1997. №442/,
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах тухай ИХШХШТХ-ын зарим зүйл хэсэг заалтыг тайлбарлах тухай /1998. №318/, Хоршооны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /2000. №2/, Татан буугдсан “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонины өмчийг хувьчлах тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай /2000. № 85/, Монгол Улсын татварын тухай зарим хуулийн зүйл заалтыг тайлбарлах тухай /2002. №100/,
Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах нөхөх олговор олгох тухай хуулийн тайлбарт өөрчлөлт оруулах /2002. №123/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /2002. №263/ Арбитрын тухай хулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /2005. №21/, Эмийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай /2006. №6/, Эрчим хүчний тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /2006. №26/,
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 9 дүгээр зүйл /2006. №34/, Банкны болон банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалт, хэсгийг тайлбарлах тухай /2006. №52/, Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /2006. №53/, Хоршооны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /2007. №26/,
Компанийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /2007. №27/, Орон сууцны болон орон сууц хувьчлах тухай хуулиудын зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /2008. №25/, Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 3 дугаар дэд бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /2009. №20 –гэр бүлийн хөрөнгийн эрх/, зэрэг тайлбар тогтоолыг боловсруулсан. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оруулан батлуулсны зэрэгцээ бусад шүүгчдийн боловсруулсан тайлбар тогтоолыг хэлэлцэхэд ажил хэрэгчээр оролцдог байсан. Энэ ажлын үр дүн нь улс орны хэмжээнд хуулийг зөв хэрэглэх, хэрэгжүүлэх ач холбогдолтой, үндсэн хуулиар Монгол Улсын дээд шүүхэд олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд нэн чухал байсан цаашид ач холбогдлоо алдахгүй байх юм.