ТА БҮХЭНД АРБИТРЧ Б.ИДЭРЧУЛУУНЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Арбитрч Б.Идэрчулуун нь 2005 оноос эхлэн Монгол Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна. Тэрээр
- 1990-1991 онд Улаанбаатар гарнизоны Цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга-тогтоол гүйцэтгэгч,
- 1993 онд Зүүнбаян гарнизоны Цэргийн тусгай шүүхэд шүүгч, шүүхийн орлогч дарга,
- 1993-1998 онд Баянгол-Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгч,
- 1999-2004 онд Хууль зүйн “ДИ ДИ” төвийн захирал,
- 2005-2010 онд Төрийн албаны зөвлөлд шинжээч,
- 2010-2014 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд референт
- 2014-2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дэд дарга,
- 2019-өөс одоог хүртэл Төрийн албаны зөвлөлийн гишүүн
- 1991 оноос арбитрчаар,
- 2005 оноос хойш МҮХАҮТ-ын Дэргэдэх арбитрт гишүүн арбитрчаар ажиллаж байна.