Арбитрчдын танилцуулга

Арбитрч Д.Мөрөн

2 дугаар сар 22nd, 2021

ТА БҮХЭНД АРБИТРЧ Д.МӨРӨНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Хууль зүйн ухааны магистр, профессор, Монгол Улсын Гавьяат хуульч Дашдоржийн Мөрөн нь 2012 оноос хойш МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна. Тэрээр:

  • 1977 онд Улаанбаатар хотын 3-р дунд сургуулийг төгссөн.
  • 1977-1980 НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль төгссөн.
  • 1980-1983 Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч
  • 1983-1988 ЗХУ-ын Москва хотын ДЯЯ академид суралцаж төгссөн.
  • 1988-1997. УЦСЕГ-ын Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч, ахлах ажилтан, тасгийн дарга
  • 1997-1998 Эрүүгийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга
  • 1998-1999 ЦЕГ-ын дарга
  • 1999-2000 Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албанд ахлах референт
  • 2000-2004 Улсын их хурлын гишүүн
  • 2005-2006 МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш
  • 2006-2007 Мэргэжлийн хяналт хариуцсан сайдын Зөвлөх
  • 2007-2012 ХЗДХЯ-ны харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга
  • 2013-2016 Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хууль эрх зүйн газрын дарга
  • 2016-2020 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн харьяатын газрын дарга
  • 2020 оны 9 сараас Дотоод Хэргийн Их Сургуулийн ЭШНХүрээлэнгийн Аюулгүй байдал судлалын төвийн эрхлэгчээр ажиллаж байна.

Хэвлэн нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт:

А. Гарын авлага:

  1. “Шүүх-шинжилгээ” 2004 он / хамтын бүтээл /

Б. Сурах бичиг:

  1. “Хуульчийн сэтгэл судлал “ 2007 он
  2. “Хуульчийн ёс зүй” 2007 он
  3. “Нотлох баримтын арга зүй” 2008 он
  4. “Гэмт хэрэг илрүүлэхүй” 2015 он / хамтын бүтээл /
  5. “Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа” 2020 он /хамтын бүтээл/