Арбитрчдын танилцуулга

Арбитрч Т.Мэндсайхан

3 дугаар сар 05th, 2021

ТА БҮХЭНД АРБИТРЧ Т.МЭНДСАЙХАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Түмэнжаргалын Мэндсайхан нь 2004 оноос хойш Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна. Тэрээр:

  • 1995 оноос өнөө хүртэл МУИС-ийн ХЗС-д профессор, дэд профессор, багш
  • 2014-2018 он Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга
  • 1995-2012 он МУИС-ийн ХЗС-ийн ОУЭЗ-н тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч
  • 2002-2008 он Хууль зүйн үндэсний төвд Сургалтын төвийн эрхлэгч
  • 1993-1995 “Тэнхлэг-Ус” ХК-ийн захирал
  • 1990-1992 он Монголын залуучуудын холбооны “Залуус” нэгдэлд мэргэжилтэн
  • 1988-1989 он Цэргийн алба
  • 1988-1990 он Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороонд мэргэжилтэн
  • 1986-1988 он Хөдөлмөр нийгэм хангамжийн улсын хороонд хөдөлмөрийн улсын байцаагч

Мэргэжлийн эрх: Хуульч, өмгөөлөгч (1997 оноос)

Бүтээл:

А. Ном, сурах бичиг

  • 2014 он “Процессийн эрх зүй: онол, туршлага” ном (хамтран зохиогч)
  • 2008 он “Олон улсын хувийн эрх зүй” сурах бичиг
  • 2006 он “Олон улсын арилжааны арбитр” ном (хамтран зохиогч)
  • 2004 он “Бизнесийн эрх зүй” сурах бичиг (хамтран зохиогч)
  • 2002 он “Олон улсын хувийн эрх зүйн үндэс” сурах бичиг

Б. Гарын авлага, толь бичиг, бодлогын хураамж

  • 2018 он “Шүүхийн иргэдийн төлөөлөгч” иргэдэд зориулсан гарын авлага
  • 2009 он “Олон улсын татварын эрх зүй” гарын авлага
  • 2008 он “Олон улсын бизнесийн хэлцэл” гарын авлага (хамтран зохиогч)
  • 2004 он Олон улсын хувийн эрх зүйн бодлогын хураамж (хамтран зохиогч)
  • 2003 он Олон улсын эрх зүйн нэр томьёоны толь бичиг