Арбитрчдын танилцуулга

Арбитрч А.Оюунчимэг

5 дугаар сар 10th, 2021

 ТА БҮХЭНД АРБИТРЧ А.ОЮУНЧИМЭГИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Хууль зүйн ухааны магистр, ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн захирал Аюушийн Оюунчимэг нь 2005 оноос хойш Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна. Тэрээр

  • 2020 оноос ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн туслалцааны төв, Захирал
  • 2019-2020 он Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Засаг даргын орлогч
  • 2018-2019 он “ОМН партнер шип” өмгөөллийн нөхөрлөл, Захирал
  • 2015-2018 он Монголын Хуульчдын холбоо, Бодлого зохицуулалтын газрын дарга
  • 1997-2015 он Монголын Нотариачдын танхим, Ерөнхийлөгч
  • 1996-1997 он Улсын нотариатын контор, дарга
  • 1996-1997 он Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, өмгөөлөгч
  • 1994-1995 он Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Засаг даргын зөвлөх
  • 1991-1993 он Эрдэнэт хотын шүүх, шүүгч

А.Оюунчимэг арбитрчийн гаргасан бүтээлийн хувьд:

  • “Нотариатын үйлдэл” Мэргэжлийн аргачилсан зөвлөмж, 2007 он
  • “Гэрээслэлээр өвлөх” Сургалтын гарын авлага, 2008 он
  • “Хуульд зааснаар өвлөх” Сургалтын гарын авлага, 2008 он
  • “Төлөөлөл” Сургалтын гарын авлага, 2010 он
  • Өв залгамжлалын талаарх ойлголт- https://mglbar.mn/news/1804

Ажил, мэргэжил дээшлүүлсэн байдлын хувьд:

  • Америкийн нэгдсэн улс, БАР-ын холбоо, 2004 он
  • Швейцар улс, “Иргэдийн мэдэх эрх” сургалт 2014
  • Вьетнам улс, “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тогтолцоо” 2015 он
  • Япон “Цахим нотариат” 2015 он
  • Франц улс “Олон улсын Нотариатын тогтолцоо” 2016 он

Боловсруулж батлуулсан хуулийн тайлбарын хувьд:

  • Монгол Улсын Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 1997, 2003 онд УИХ-ын хуулийн ажлын хэсэгт;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт 2018 онд;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэгт 2012-2019 онд тус тус ажилласан.
  • 2021 оны 4 дүгээр сард Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажиллаж байна.