ТА БҮХЭНД АРБИТРЧ С.НЯМЖАВЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Хууль зүйн ухааны магистр Сандаг овогтой Нямжав нь 2015 оноос хойш Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна. Тэрээр
- 1971-1973 онд Хугацаат цэргийн албаны байлдагч
- 1975-1977 онд Булган аймгийн ХЗЗӨ газар – Хуулийн зөвлөх өмгөөлөгч
- 1977-1984 онд Булган аймгийн шүүх – Шүүгч
- 1985-1986 онд Булган аймгийн шүүх – Шүүгч, арбитрч
- 1986-1987 онд Булган аймгийн шүүх – Орлогч дарга
- 1987-1998 онд Булган аймгийн шүүх – Дарга, ерөнхий шүүгч
- 1998-2012 онд Улсын дээд шүүх – Шүүгч
- 2012-2015 онд Улсын дээд шүүх – Танхимын тэргүүн
- 2015 он Улсын дээд шүүх – Ерөнхий шүүгчийн зөвлөх
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- 1986 онд УАМД институт – Эдийн засаг
- 1990 онд УХ институт – Эрх зүй
- 2002 онд Хуульчдын сургалтын төв – Англи хэл, компьютер
- 2003 онд ХБНГУ, Ханс-Зайдалын сан – Иргэний хуулийг боловсронгуй болгох
- 2005 онд БНСУ, Элсаны их сургууль – Шүүн таслах ажиллагааг цахимжуулах
- 2007 онд АНУ, Техас муж – Муж улсуудын хуулийн онцлог
- 2010 онд ХБНГУ, Ханс-Зайдалын сан – Герман-Монголын хуулийн нэгдмэл ба ялгаатай тал
- 2015 онд БНСУ, Дээд шүүх – Шүүн таслах ажлын онцлог