Арбитрчдын танилцуулга

Арбитрч М.Сувд

6 дугаар сар 07th, 2021

ТА БҮХЭНД АРБИТРЧ М.СУВДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Маньбадарын Сувд нь 2014 оноос хойш Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна. Тэрээр

  • 1998 оноос өнөөг хүртэл Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч.
  • 2007 - 2012 онд Швейцарын Хөгжлийн Агентлагийн Ногоон Алт төслийн хуулийн зөвлөхөөр 7 жил ажилласан.
  • 1999-2001 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Эрдэм шинжилгээний ажилтан.
  • 2019 онд Нээлттэй нийгэм форумтай хамтран ажиллаж “Газар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой хэрэг маргааныг хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдалд хууль зүйн дүн шинжилгээ хийх” сэдэвт судалгааны ажлыг багаар гүйцэтгэх төсөл хэрэгжүүлсэн.
  • 2018 онд Нээлттэй нийгэм форумтай хамтран ажиллаж “Гэр үлийн хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалсан байдал” сэдэвт судалгааны ажлыг багаар гүйцэтгэх төсөл хэрэгжүүлсэн.
  • Арбитрын тухай хуулийн төсөл, Малын эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн төсөл, Газрын тухай багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан.

Гишүүнчлэлийн хувьд:

  • Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хуульч профессор
  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн
  • Монголын олон улсын арбитрын Арбитрч
  • Олон улсын арбитрын сургагч багш
  • ОТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн

Нийтийн хүртээл болгосон бүтээлүүд:

  • Герман Улсад хэвлэгдсэн “The international policy of environment and legal framework of pastureland of Mongolia” англи хэл дээрх бүтээл онлайн нийтийн хүртээл, 2018 он.
  • Шүүхийн шийдвэрийн шинжилгээ, эмхэтгэл 2-д “Газар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой хэрэг маргааныг хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдалд хууль зүйн дүн шинжилгээ хийх” хамтын бүтээл, 2018 он.
  • Шүүхийн шийдвэрийн шинжилгээ, эмхэтгэл 1-д “Гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалсан байдал” хамтын бүтээл, 2018 он.
  • Бэлчээр ашиглалт, хамгаалалт: эрх зүйн судалгаа ном, 2016 он.
  • "Олон улсын эрх зүй" мэргэжлийн номын 2 дугаар бүлэг, хамтын бүтээл (ISBN- 978-99962-941-2-9),2012 он.
  • "Бизнесийн эрх зүйн үндэс" орчуулгын номын 7, 10 дахь бүлэг, хамтын бүтээл (ISBN-978-99962-941-81) 2012 он.
  • "Livelihood study of Herder in Mongolia" англи хэл дээрх хамтын бүтээл, 2010 он.
  • "Монголын малчдын амьжиргааны судалгаа" хамтын бүтээл, 2010 он.
  • "Олон улсын эрх зүй" гарын авлага, 2009 он.
  • "Гадаад худалдаа" ном, 2002 он.

Гадаа улсад хэвлэн нийтлүүлсэн өгүүллүүд:

  • АНУ-ын Biodiversity Management and Forestry IP сэтгүүлд “The International Approaches of Natural Resources Management and Comparative Study on Legal Regulations of Pastureland in Central Asia and Mongolia” сэдэвт өгүүлэл, 2018 он.
  • Бразил Улсад болсон Экологийн нөхөн сэргээлтийн Дэлхийн 7 дахь хурлын эмхэтгэлд “The international policy of environment and legal framework of pastureland of Mongolia” сэдэвт илтгэлийн хураангуй, 2018 он.
  • ОХУ-ын Буриад улсын их сургуулиас бэлтгэн гаргасан ОУЭШБХ-ын эмхэтгэлд “Comparative study on legal regulations of pasture issues in some countries” /Mongolia, Kyrgyzstan Republic, Inner Mongolia of China, Turkmenistan Republic” сэдэвт өгүүлэл, 2017 он.
  • ОХУ-ын Буриад Улсын Филипповын нэрэмжит ХАА-н Академиас бэлтгэн гаргадаг Шинжлэх ухаан, түүхийн судалгааны сэтгүүлд “Mongolian pastureland utilisation’s tradition” сэдэвт өгүүлэл, 2016 он.
  • Солонгосын Жэжү Үндэсний Их сургуулийн Хууль зүйн сургуулийн бэлтгэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлд “Some issues of legal regulation on protections of untouched natural resources” сэдэвт өгүүлэл, 2015 он.
  • ОХУ-ын Буриадын Филипповын нэрэмжит ХАА-н Академиас бэлтгэн гаргадаг Шинжлэх ухаан, түүхийн судалгааны сэтгүүлд “The international policy in the field of the pastureland management and Mongolia” сэдэвт өгүүлэл, 2015 он.
  • Японд хэвлэгдсэн ЭШБХ-ын эмхэтгэлд “Монгол улсын байгалийн унаган төрхийг хамгаалах замаар Эко-аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудал” сэдэвт өгүүлэл, 2012 он.

Үндэсний хэмжээнд нийтлүүлсэн өгүүллүүд:

  • "Хууль сахиулахуй" онол, арга зүйн улирал тутмын сэтгүүл, №02 (20)-д Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно сэдэвт өгүүлэл, 2019 он.
  • Тогтвортой хөгжил эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэлд “Хойч үеийнхний хүрээлэн буй орчны эрх, ашиг сонирхлыг хамгаалах үндэс нь бэлчээрийн зохистой ашиглалт, хамгаалалт мөн” сэдэвт өгүүлэл, 2017 он.
  • Хууль сахиулахын их сургуулиас зохион байгуулсан “Эрх зүйн процесс – эрх зүйн шинэтгэл” ЭШБХ-ын баримт бичигт “Арбитраар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн шинэтгэл”, сэдэвт өгүүлэл, 2016 он.
  • Шихихутуг Их Сургуулиас бэлтгэн гаргасан“Хууль бүтээх үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэс, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл” сэдэвт ОУЭШБХ-ын баримт бичигт “Бэлчээр ашиглалтын тухай Монгол Улсын хуулийн төсөлд хийсэн хууль зүйн дүн шинжилгээ” өгүүлэл, 2016 он.
  • Улс төрийн тойм өдөр тутмын сонинд “Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн үр дагавар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай сэдэвт нийтлэл, 2015 он.
  • Монголын төр эрх зүй сэтгүүлд “Бэлчээрийн талаарх олон улсын эрх зүйн хэм хэмжээ”сэдэвт өгүүлэл 2014 он.
  • Шихихутуг ХЗДС-аас бэлтгэн гаргасан “Зах зээлийн эдийн засгийн эрх зүйн зохицуулалт дахь ашиг сонирхлуудын солбицол, түүний үр дагавар” сэдэвт ОУЭШБХ-ын баримт бичигт “Монгол Улсын нутаг бэлчээрийн эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал”сэдэвт өгүүлэл 2014 он.
  • "Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам" сэдэвт ОУЭШБХ-ын баримт бичигт “legal framework of pastureland management in Mongolia”сэдэвт өгүүлэл 2014 он.
  • Хүмүүнлэгийн ухааны Их Сургуулийн 35 жилийн ойд зориулж Билэг дээд сургуулиас зохион байгуулсан Хууль зүйн шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүй сэдэвт ОУЭШБХ-ын баримт бичигт “Малчдын хамтын байгууллага бэлчээрийн харилцааны субъект болох нь”сэдэвт өгүүлэл 2015 он.
  • "Бэлчээрийн тухай хуулийн төслүүдийн харьцуулсан судалгаа" сэдэвт өгүүлэл, "Green gold" newsletter, 2010 №03.
  • Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Ногоон алт сонин, 2010 № 02.
  • "Отрын бэлчээр ашиглалт" сэдэвт өгүүлэл, Ногоон алт сонин, 2010 №01.
  • "Монгол улсын бэлчээрийн харилцааны түүхэн уламжлал" 2010.
  • "Бэлчээрийн тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлал" нийтлэл, "Зууны мэдээ" сонинд 2009.11.04 № 258.
  • "Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал" нийтлэл, Ногоон алт сонин, 2009 № 02.
  • Монгол улсын бэлчээрийн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, Ногоон алт сонин, 2009 №01.
  • "Бэлчээрийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга замууд” өгүүлэл, "Үл хөдлөх эд хөрөнгө, газрын эрх зүйн өнөөгийн зохицуулалт цаашдын хандлага" ОУЭШБХ-ын баримт бичигт, 2009 он.
  • "Харьцуулсан эрх зүй” номд “Өмөрмонголын болон Монгол улсын бэлчээрийн эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа” өгүүлэл, 2009 он.
  • "Монголын төр, эрх зүй" сэтгүүлд "Монгол улсын бэлчээрийн харилцааны түүхэн уламжлал" өгүүлэл, 2007/ №04.
  • "Хууль дээдлэх ёс" сэтгүүлд "Арбитрын хуулиудын харьцуулсан судалгаа" өгүүлэл, 2004/№15.

Та бүхэнд М.Сувд арбитрчийн "Арбитраар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн шинэтгэл" бүтээлийг танилцуулж байна.