Арбитрчдын танилцуулга

Арбитрч Б.Хэрлэнчимэг

8 дугаар сар 25th, 2021

ТА БҮХЭНД АРБИТРЧ Б.ХЭРЛЭНЧИМЭГИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хороо, Иргэний эрх зүйн хороо, Олон улсын эрх зүйн хорооны гишүүн, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны гишүүн Бужгарын Хэрлэнчимэг нь 2016 оноос хойш Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна.

Тэрээр:

  1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Эрх зүйн хэлтсийн дарга (2020 оны 9 дүгээр сараас)
  2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар Зохиогчийн эрхийн шинжээч (2018.03.15-2020.08.31)
  3. Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төвийн эвлэрүүлэн зуучлагч (2016 оноос)
  4. “Өмгөөллийн Ди Жи Эйч консалтинг” нөхөрлөл гүйцэтгэх захирал, өмгөөлөгч (2017-2018)
  5. Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Ба Үндэсний Арбитр арбитрч (2016 оноос)

Мэргэшлийн бэлтгэл:

  • Удирдлагын академи-Ахлах түшмэлийн сургалт (2020)
  • Удирдлагын академи-Төрийн албан хаагчийн ёс зүй (2019)
  • Япон улс, Жайка төсөл-Эвлэрүүлэн зуучлагчийн сургагч багш (2015)
  • Монголын Олон Улсын Ба Үндэсний Арбитр-Арбитр, арбитрын үйл ажиллагаа (2013)
  • Монголын Хуульчдын холбоо-Хуульч, өмгөөлөгч (2013)
  • Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл-Эвлэрүүлэн зуучлагч (2012)
  • Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбоо-Эвлэрүүлэн зуучлал (2012)