10 дугаар сарын 19th, 2021
ТА БҮХЭНД АРБИТРЧ Х.НАРАНБУЛАГИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч Х.Наранбулаг нь 2020 оноос эхлэн Монголын Олон Улсын Арбитрын Арбитрчаар ажиллаж байна.
Х.Наранбулаг арбитрчийн боловсролын хувьд:
- АНУ-ын Чикаго дахь Илинойн Их Сургууль (ЖМ Хуулийн сургууль)
Хууль зүйн магистр (Fulbright төгсөгч)
- Англи улсын Лондонгийн Их Сургууль (Кьюн Мэри)
Хууль зүйн магистр (Chevening төгсөгч)
- Энэтхэг улсын Делийн Их Сургууль (Миранда Хаус)
Бакалавр (ICCR төгсөгч)
- МУИС Хууль зүйн сургууль
Бакалавр (ОУЭЗ)
Нэмэлт:
- АНУ-ын Тюланийн Их Сургууль
АНУ-ын Хуулийн тогтолцоо (зуны сургууль)
- Энэтхэг улсын Делийн Их Сургууль (Сэйнт Стифенс)
Диплом - Франц хэл (оройн сургууль)
Х.Наранбулаг арбитрчийн ажлын туршлагын хувьд:
- Х. Наранбулаг нь мөн Парис дахь Олон Улсын Худалдааны Танхимын Олон Улсын Арбитрын Шүүхийн (ICC International Court of Arbitration) Залуу Арбитрчдын Хороонд Хойд Ази хариуцсан Бүсийн Төлөөлөгч.
- “Anderson & Anderson LLP” бүтик олон улсын хуулийн фирмд Партнераар ажилладаг бөгөөд өмнө нь Оюу Толгой ХХК болон Ньюком ХХК-уудад Хуулийн зөвлөхөөр, Washington Strategic Advisors LLC-д Гэрээт хуульч, Нэгдсэн Үндэстний Байгууллагад (НҮБХХ Монгол) Зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
Олон улсын байгууллага, манлайллын хувьд:
- Парис дахь Олон Улсын Худалдааны Танхимын Олон Улсын Арбитрын Шүүхийн (The ICC International Court of Arbitration) Залуу Арбитрчдын Хороонд Хойд Ази хариуцсан Бүсийн Төлөөлөгч (2021-2023)
- Олон Улсын Хуульчдын Холбооны (International Bar Association) жилийн чуулганы Залуу Хуульчийн Грант (Сидней, Австрали 2017)
- Ази Номхон далайн Хуульчдын Холбооны жилийн чуулганы Залуу Хуульчийн Грант (Токио, Япон 2021) тус тус хүртэж байсан.